ШШГЕГ : 461-р ангийн хоригдогчидтой уулзах цагаа ЦАХИМААР ЗАХИАЛАХ боломжтой болжээ
2023 оны 2 сарын 06
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим технологийг нэвтрүүлэх зорилгоор хоригдогчидтой уулзах уулзалтын цагийг урьдчилан цахимаар захиалах системийг нэвтрүүлжээ.
Энэ хүрээнд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, иргэд өөрт тохирох үйлчилгээг сонгон тусгайлан гаргасан QR код бүхий линкээр дамжуулан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн албан ёсны www.461.cd.gov.mn хуудас руу нэвтэрч, холбогдох асуумжийг бөглөн, уулзалтын цагаа захиалах боломжтой юм.
Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдэд цагаа хэмнэх, ажлаа зөв төлөвлөх зэрэг ач холбогдолтой болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
644577
2 эможи
Од
2023-07-27 14:32
Ёстой мундаг. Шинэ даргад нь амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: