У.Цогтбаяр, “Ноён IZ” нарыг 2-8-н жилийн хорих заалттай зүйл ангид холбогдуулан яллагдагчаар татжээ У.Цогтбаяр, “Ноён IZ” нарыг 2-8-н жилийн хорих заалттай зүйл ангид холбогдуулан яллагдагчаар татжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Цогтбаяр, “Ноён IZ” нарыг 2-8-н жилийн хорих заалттай зүйл ангид холбогдуулан яллагдагчаар татжээ

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 2022 оны арванхоёрдугаар сард болсон. 

Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсагчидтай нэгдэж, үг хэлэх, зохион байгуулах зэргээр жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм.

Тэгвэл  жүжигчин У.Цогтбаярыг уг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байна.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 буюу Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай аж. 

Түүнчлэн энэ хэрэгт У.Цогтбаяраас гадна “Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүйг мөн яллагдагчаар татаад байгаа юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644600
5 эможи

keyboard_arrow_up