СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх ЗАЛИЛАН ИХЭСЖЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх ЗАЛИЛАН ИХЭСЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх ЗАЛИЛАН ИХЭСЖЭЭ

2023 оны 2 сарын 08

Arslan.mn

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор цахим залилангууд олширч байна. Тухайлбал, "Нарантуул" захын групп, Бөөний барааны групп зэрэг олон хүнтэй фейсбүүк группүүдэд шоколад, чихэр, печень, дээл зэргийг хямд үнэтэйгээр худалдаж байна гэх зарууд олноор харагдах болсон. Хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн борлуулна гэсэн энэхүү заруудад хууртан иргэд цахим залилангийн хохирогч болж байгаа юм. 

Иргэн С.Бямбасүрэн энэ төрлийн залилангийн хохирогч болжээ. Тэрбээр “Бүх төрлийн барааг бөөнөөр зарах групп дээр Аlpengold шоколадыг 2500 төгрөгөөр худалдаалж байна гэсэн зар байсан. 40 ширхгийг авъя гээд холбогдсон. Ингэхэд “олон хүмүүс холбогдож байна. Та мөнгөө шилжүүлснээр таны захиалгыг баталгаажуулж, маргааш хүргэж өгнө” гэсэн. Хямд үнэтэй олдож байгаа дээр нь авъя гээд мөнгөө шилжүүлсэн боловч фейсбүүкээр блок хийж, залилсан” гэв. 

Тэгвэл үйл явдлын мөрөөр “Alpen gold” шоколад ямар үнэтэй байгаа талаар бөөний худалдаа эрхлэгчид болон албан ёсны борлуулалтын газруудаас асуусан юм. "Нарантуул" захын өргөтөлд бөөний барааны лангуунууд байрладаг. Тэгвэл тус захын өргөтгөлд байрлах 254 лангуунаас “Alpen gold” шоколадны бөөний үнийг асуухад 3500 төгрөг гэсэн юм. Энэ нь дэлгүүрүүдэд борлуулдаг бөөний үнэ гэлээ. 

Харин албан ёсны гэрээт борлуулагч компани болох “Си би эйч кэйр”  компаниас асуухад 3300 төгрөгөөр бөөндөж худалдах боломжтой гэсэн юм. Харин дэлгүүрт 4200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм. 

Тэгвэл энэ талаар Цагдаагийн мөрдөн байцаах албаны кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн  ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Одоогоор манай дээр энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Дүүргүүд дээр бүртгэгдээд шалгагдаад явж байж магадгүй. Залилах гэмт хэрэг нь бодит харилцаанд тулгуурлан зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдэгддэг байсан бол харин одоо дэлхийн хаанаас ч, хэн ч цахим орчинд иргэдэд итгэл төрүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээг ашиглан хуурч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлддэг болсон байна. Мөн түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн нэг хүнийг хохироогоод дуусахгүй, яг л халдварт өвчин мэт хурдацтай тархаж байна.

Цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж, өмнөх оноос 80.3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн 10.300 залилах гэмт хэргийн 88.2 хувь буюу 8056 гэмт хэрэг энэ төрлийнх байна. Энгийнээр хэлбэл үйлдэгдэж буй дөрвөн хэрэг тутмын нэг нь цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж хэлж болохоор байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн, итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас дээш насны иргэд өртөж байна. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Дээрх жишээнүүдээс харахад иргэд мэдээлэлд бодитой хандаагүйгээсээ болж хохирч байна. Тиймээс найдвартай, баталгаатай газраас худалдан авалт хийж цахим залилангаас болгоомжлоорой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644618
0 эможи

keyboard_arrow_up