МЭЕГ-ийн дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 770 000 ам.доллар хувьдаа завшсан хэрэг ПРОКУРОРТ шилжлээ МЭЕГ-ийн дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 770 000 ам.доллар хувьдаа завшсан хэрэг ПРОКУРОРТ шилжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МЭЕГ-ийн дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 770 000 ам.доллар хувьдаа завшсан хэрэг ПРОКУРОРТ шилжлээ

2023 оны 2 сарын 09

Arslan.mn

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 2018-2020 онуудад Бүгд найрамдах Энэтхэг улсын Hester biosciences limited ХХК-иас мялзангийн вакциныг

• 2018 оны 09-р сард 651 000 ам.доллар /Тухайн үед ам.долларын ханш 2,493 төгрөг байв. Монгол мөнгөөр 1,622,943,000 төгрөг/

• 2019 оны 07-р сард 279 000 ам.доллар /Тухайн үед ам.долларын ханш 2,659 төгрөг байв. Монгол мөнгөөр 741,861,000 төгрөг /

• 2019 оны 12-р сард 279 000 ам.доллар /Тухайн үед ам.долларын ханш 2,727 төгрөг байв. Монгол мөнгөөр 760,833,000 төгрөг /

 • 2020 оны 04-р сард 776 457 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Нийт 3,9 тэрбум төгрөгийг вакцин авахаар шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөний бараг тал хувь нь болох 770 000 ам.доллар Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга асан Заяатын Батсүхын дүү Монгол улсын иргэн Хатанбаатарын Энгүүн, хүргэн Пунцагийн Амар нарын Голомт банкны данс руу гүйлгээ бүрээс долоо хоногийн дараа орсон байгаа юм. Тодруулбал, Хатанбаатарын Энгүүний Голомт банк дахь ... тоот дансанд 2019 оны 08-р сараас 2020 оны 08-р сар хүртэл нийт 9 удаагийн гүйлгээгээр 430 000 ам.доллор орж ирсэн байна.

Х.Энгүүн нь З.Батсүхийн төрсөн дүү З.Тунгалагийн охин. Х.Энгүүн охины аав нь АМГТГ-ын даргаар ажиллаж байсан бөх. Харин ээж нь татварын байцаагч буюу төрийн алба хаагчид бөгөөд энэхүү мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй юм.

 Мөн Монгол улсын иргэн Пунцагийн Амарын Голомт банк дахь ... тоот дансаар 2018 оны 10-р сараас эхлээд 340 000 ам.доллар авсан. П.Амар нь З.Батсүхийн хүргэн дүү юм.

Малын вакцинаар хөлжсөн байж болзошгүй энэ үйлдэлд АТГ-аас МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Заяатын Батсүх нарыг шалгасан. Улмаар АТГ-аас Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөн 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлэээр яллагдагчаар татсан байна.

З.Батсүхийг мөн Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 18.6-д заасан мөнгө угаах гэсэн үндэслэлээр тус тус яллагдагчаар татжээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон.

Гэвч яллагдагчид хугацаа хожиж, хэргээс мултрахыг санаархан нутаг нэгтнүүддээ хандаад байна. Тодруулбал, 2023.01.03-нд яллах дүгнэлт үйлдсэн байхад, уг яллах дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч гэж ерөнхий прокурорт ханджээ.

 

Өөрөөр хэлбэл яллагдагчид өөрийн нутгийн ах, ерөнхий прокурорт хандаж, хэргийг удаашруулж, хугацаа хожиж байгааг эх сурвалж хэллээ. Хуулиар хянан шийдвэрлэх хугацаа нь ерөнхий прокурорын хувьд дуусчихсан байгаа боловч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргалгүй бариад байгаа юм.

Өвөрхангайнхан нэг талаараа төр барьж буй гэж хэлэхэд хилсдэхгүй цаг хугацаанд амьдарч байгаа билээ энэ цагт. ЕТГ-н даргын фракцад багтаж буй ах намын бүлгийн дарга тэргүүтэй Өвөрхангайн их их хурлын гишүүд яллагдагчаар татагдаад буй Батсүхийн аав Заяат гэгч МАХН-ын нөлөө бүхий дарга цэрэг хийж явсан хүнтэй хамт буй энэ зураг бас их сонирхол татна.

Дансанд нь мөнгө нь ороод ирсэн илэрхий хэргийг нутгийнхаа ерөнхий прокурорт нөлөөлөх замаар яллах дүгнэлт хүчингүй болгож өгөө гээд ичих ч үгүй гомдол гаргаж чадаж байгаа Заяатын Батсүх гэгч бол цаанаа яалт ч үгүй том артай болоод л ял завшина гэж санаанд нь багтаж буй бололтой.

Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгийг хувийн халаастайгаа адилтган боддог “хурган дарга” нарыг монгол төр толгойг нь илээд байвал цаашид хэрхэх вэ? Татвар төлөгчдийн хоёр  тэрбум орчим төгрөгийг завшчихаад байхад хэргийг удаашруулахыг санаархаж буй яллагдагчдаар татагдсан этгээдүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644667
1 эможи

Иргэн
2023-02-09 23:40
Төрд шургалсан шуналын туламнуул хаа сайгүй. Яана даа
Зочин
2023-02-09 12:26
777,000 америк доллар байх даа яахав дээ, яасан ханаж цаддаггүй , ёроолгүй шуналтай балиар гахайнууд байдаг байнаа, шууд цаазын ял өгдөг болоочээээээээээээээээээээээээээээээ
ard
2023-02-09 11:07
нохой шиг буудуул таарна нам дагасан өлөн хулгаач ямар олон өвчтэй хүмүүсиин эмчилгэнии мөнгө
өмхий авлигачин
2023-02-09 11:04
энэ мөнгөний төлөө л ажилласан
keyboard_arrow_up