Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
834 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллаж, 2,592 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Өнгөрсөн онд нийт 98,047 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад
- Эрүүгийн 17.7 хувь,
- Иргэний 26.8 хувь,
- Захиргааны18.8 хувь,
- Зөрчлийн хэрэг 9.9 хувиар тус тус нэмэгджээ.
Нийт 14,202 хэрэгт 16,353 иргэн, 10 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн аж.
Мөн тус онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн гэдгийг албаныхан хэлэв.
2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 68.9 хувийг нь эцэслэн шийдэж, 14.7 хувийг прокурорт буцаасан аж.
Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна.
ШУУД ҮЗЭХ: