С.Бямбацогт: “Монгол, Солонгосын хооронд өдөрт 11 нислэг үйлдэх бололцоотой болж байна“ С.Бямбацогт: “Монгол, Солонгосын хооронд өдөрт 11 нислэг үйлдэх бололцоотой болж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: “Монгол, Солонгосын хооронд өдөрт 11 нислэг үйлдэх бололцоотой болж байна“

2023 оны 3 сарын 01

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр агаарын тээврийн олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа олон тулгууртай болгохын тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь маш чухал. Энэ хүрээнд томоохон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 2021 онд 30 гаруй улс руу нислэг үйлддэг байсан. Харин энэ онд 50 орчим улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах бодлого, зорилт дэвшүүлж байна. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 105 чиглэлд гадагшаа нисэх боломжийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, Монголын болон гадаадын авиа компаниуд Улаанбаатараас 105 чиглэлд нисэх боломжтой болсон" гэв. 

Мөн үргэлжлүүлэн "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Ойрх Дорнод, баруун Азийн орнууд руу шууд нислэгтэй болж, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай "Open sky" хэлэлцээрийг үзэглэсэн. Ирэх зургаадугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурна. Ингэснээр АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Мөн энэ онд Австрали улстай "Open sky" хэлэлцээр хийх бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Ингэснээр монголчууд маань Австрали руу шууд нисэх бололцоо боломж бүрдэнэ.

Энэ оны эхний хагас жилд багтааж Грек, Унгар, Англи улс руу шууд нислэг үйлдэх агаарын тээврийн хэлэлцээр байгуулах зорилтыг тавьж байгаа.

Солонгос улс руу нисэх нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүлсэн. Өмнө нь долоо хоногт 44 нислэг үйлдэх боломжтой байсан бол одоо 80 орчим нислэг үйлдэх бололцоотой боллоо.

Монгол, Солонгосын хооронд өдөрт 11 нислэг үйлдэх бололцоотой болж байгаа. Өмнө нь ганцхан Сөүл хот руу нисдэг байсан бол одоо Солонгосын Бусан, Дэгү зэрэг дөрвөн хот руу нисэх боломжийг бий болгосон. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын дараа гарч буй үр дүн" хэмээн хэллээ. 

"Энэ он гарсаар ОХУ-ын гурван авиа компанид Монгол Улс руу нисэх зөвшөөрөл олголоо"

Тэрбээр үргэлжлүүлэн агаарын харилцааны хэлэлцээрт орсон нэмэлт мэдээллүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, 

Монгол, Япон улсын хооронд нислэгийн давтамжийг долоо хоногт 26 байсныг 62 удаа нисдэг байх бололцоотой болгосон. Өдөрт 10 нислэг үйлдэх боломжтой.

Монгол, Тайландын хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол долоо хоногт 30 орчим удаа нисдэг болгох боломжийг бий болголоо.

Монгол, Туркийн хооронд нислэгийн давтамж 6 байсан бол 34 удаа нислэг болгож, давтамжийг нэмсэн.

Бээжин хот руу долоо хоногт тал тус бүр 21 буюу 42 удаа нислэг үйлдэх боломжтой болсон.

2023 он гарсаар ОХУ-ын гурван авиа компанид Монгол Улс руу нисэх зөвшөөрөл олголоо. Мөн карго нислэгүүд нэмэгдэж байгаа. Тухайлбал, Солонгос улс руу гэхэд нэг килограмм ачааг 7 доллароор тээвэрлэдэг байсан бол карго ачааны үнэ 2.5 доллар болж буурсан. Ийм байдлаар гадаад нислэг сэргэж байна гэдгийг сайд С.Бямбацогт нэмж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645116
0 эможи

VENKATA HOSPITAL
2023-03-02 06:43
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: 19083082601 эсвэл 447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938
BANK LOAN OFFER
2023-03-02 06:20
Ect банкууд хөнгөлөлттэй зээлийг өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашины зээл, орон сууцны зээлийг 2017 оны 1 сарын 16-ны өдөр олгож эхэллээ. Эдийн засгийн үр нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү. Зээлийн буцалтгүй тусламжийн хэмжээ 20,000 евро - 250,000 еврогоос дээш сонирхолтой хүмүүс цахим шуудангаар илгээнэ үү. Дансны ажилтан SUPPORT@ECTBANKS.COM эсвэл whatsapp: 19083092601 АНУ
keyboard_arrow_up