“Алтан тариа“ ХХК 20 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг ШҮҮХЭД ӨГЧЭЭ “Алтан тариа“ ХХК 20 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг ШҮҮХЭД ӨГЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Алтан тариа“ ХХК 20 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг ШҮҮХЭД ӨГЧЭЭ

2023 оны 3 сарын 03

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) "Алтан тариа" ХХК-д торгууль оногдуулснаас талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. 

Тэгвэл "Алтан тариа" ХХК тус торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг шүүхэд өгөх болсон байна.

Энэ талаар "Алтан тариа" ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнээс тодруулахад "ШӨХТГ-аас хууль бус шийдвэр гаргаж, огт үндэслэлгүй гүтгэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Ямар ч компанийн эрхэм зорилго бол ашигтай ажиллах байдаг. Манай компани ерөнхийдөө 10-13 хувийн ашигтай ажилладаг. Үүнийг бид 20 хувь болгох зорилготой байгаа. Дээрх торгууль бол компанийн ашгийг төрөөс хүчээр буулгах дарамт хэмээн үзэж байна. Тиймээс ШӨХТГ-ыг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж байгаа. 

Компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд өнөөдрөөс эхлэн гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна. Компаниуд ашигтай ажиллахын төлөө явахаар төрөөс та нар ашиг хийгээд байна, ашиггүй хийж болохгүй гээд дарамтлаад байгаа үйл явдал хэмээн бид харж байна" хэмээн тайлбарлалаа. 

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645182
0 эможи

keyboard_arrow_up