Д.Мөнх-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурлаа ХОЙШЛУУЛЛАА Д.Мөнх-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурлаа ХОЙШЛУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Мөнх-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурлаа ХОЙШЛУУЛЛАА

2023 оны 3 сарын 10

Arslan.mn

Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын "Шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шинээр авах хүсэлтийг үндслэн шүүх хурлаа үргэлжлүүлсэнгүй, хойшлууллаа. Улмаар шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний 10.00 цагт хийхээр товлов. Мөн Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзлаа.  

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645326
1 эможи

Зочин
2023-03-10 18:36
Мөнхэрдэнэ угаасаа хэрэг хийсэнээ мэдээд таслагдахаа мэдсэн байж шал худлаа хүмүүсийн санаа бодлыг өөр тийш нь татаж худлаа үнэн ч дүр эсгэж хашгичиж, солиороод амьтан хүнийг аль муугаа доромжлож өөрийгөө нэг л их үнэнч дүрд тоглосон шүүдээ Монголчууд хов шив хорон санаанд дуртайг далимдуулж тоглолт хийсэн шүүдээ жинхэнэ өөрөө ёстой БУЗАР БАЙХГҮЙ ЮУ.ХӨХ ХОТОД БАЙХДАА ХӨӨРХИЙ МОНГОЛ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ХАЖУУД ХУДАЛДДАГ БАЙСАН ГЭЭЛ БАЙСАН ШҮҮДЭЭ МАШ БУЗАР АМЬТАН
Зочин
2023-03-10 15:20
Мөнхэрдэнэ консулаар ажиллаж байхдаа төсвөөс хулгай хийсэн нь үнэн байх өөрийнх нь хэлдэгээр бузар амьтан.
keyboard_arrow_up