Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэхэд засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч МӨНГӨ ОРЖ ИРДЭГГҮЙ Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэхэд засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч МӨНГӨ ОРЖ ИРДЭГГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэхэд засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч МӨНГӨ ОРЖ ИРДЭГГҮЙ

2023 оны 3 сарын 14

“Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” болохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээллээ.

Түүнчлэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал яригдав.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаанд шалгалт оруулна.

Цэнгэлдэхийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй байна.

Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645383
0 эможи

Зочин
2023-03-14 10:51
Шинэ цэнгэлдэх хүрээлэн барина гэсэн яасан бэ? Мөн ч их худлаа ярих юмаа
keyboard_arrow_up