ШӨХТГ-ын дарга асан О.Магнайд давуу байдлаар ГАЗАР ОЛГОСОН байжээ ШӨХТГ-ын дарга асан О.Магнайд давуу байдлаар ГАЗАР ОЛГОСОН байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга асан О.Магнайд давуу байдлаар ГАЗАР ОЛГОСОН байжээ

2023 оны 3 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүллээ. Тэдэнтэй хамт ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнайд ч бас яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.

Бидний авсан мэдээллээр тус албаны удирдлага эрх мэдлээ урвуулж, О.Магнайгийн хамааралтай хүнд давуу байдал олгон Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хууль бусаар өгсөн хэрэгт холбогдсон аж.

О.Магнайгийн хувьд Ливан улсын иргэний эд хөрөнгийг өөрийн болгосон, улмаар Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 889 ам метр газар түүнд худалдсан атлаа дахин өөр хүмүүстэй гэрээ байгуулж зарсан талаар хохирогчид нь хэвлэлд мэдээлэл өгдөг юм. 

Түүнчлэн О.Магнайд давуу байдал олгосон НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг ч АТГ-т шалгаж гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлж байсныг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.

 


Г.Равжаа 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645396
0 эможи

keyboard_arrow_up