НЦУГ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй иргэнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс  урьдчилан сэргийлэхэд АНХААРНА НЦУГ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй иргэнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд АНХААРНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй иргэнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд АНХААРНА

2023 оны 3 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.15/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, нийслэлийн 6 дүүрэг 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.

Arslan.mn

Хэлэлцүүлгээр НЭМГ-ын захиргаа төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Э.Энхжаргал, ГССҮТ-ийн эмчилгээ, тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэний амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирхоос урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллахад анхаарах асуудал зэрэг асуудлыг хөндөж санал солилцлоо. Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хатмран ажиллах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645443
1 эможи

keyboard_arrow_up