БШУЯ: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2023 оны 3 сарын 24
Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.
Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллах аж. Улмаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэхээр болсон байна.
Загвар сургуулиар:
- Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
- Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”
- Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байгаа талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645666
0 эможи
Иргэн
2023-03-25 14:05
Хоол уйлдвэрлэийн нэгдсэн газар хэрэгтэй. Чанарыг эруул ахуйн шаардлагыг дээд зэрэгт хэрэгжуулээрэй ; солонгос хоол хэрэггуй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: