Н.Мөнхзул: Иргэн, ААН-үүдэд зориулсан “ЦАХИМ ГААЛЬ“ ӨДӨРЛӨГ ирэх ПҮРЭВ гарагт болно
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар болон "Цахим гааль" өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзул мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гаалийн байгууллага нь ил тод, нээлттэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Гаалийн байгууллага цахим шинэчлэлийн хүрээнд иргэн, ААН-үүдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж өгөх, саналыг нь сонсох, хүртээмжтэй ажиллах зорилгоор “Цахим гааль өдөрлөг”-ийг энэ сарын 30-нд Улаанбаатар хотын Гаалийн газарт зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээний цахим систем, тусгай зөвшөөрлийн цахим систем зэрэг системүүдийн танилцуулахаас гадна доорх сургалтыг зохион байгуулна. Үүнд:
- Экспортын гэрээ бүртгэх сургалт
- Импортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
- Экспортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
- Лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалтыг зохион байгуулах юм.
Мөн энэ үеэр тоон гарын үсгийн олголт хийгдэнэ. Та бүхэн өдөрлөгт өргөнөөр хамрагдана уу.