ТЦА: Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 120 хүн амиа алдаж, 242 хүн гэмтжээ ТЦА: Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 120 хүн амиа алдаж, 242 хүн гэмтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 120 хүн амиа алдаж, 242 хүн гэмтжээ

2023 оны 4 сарын 03

Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн ослын талаарх мэдээллийг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Тодруулбал, өнгөрсөн онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн 480 осол бүртгэгдэж, 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн байна. Уг ослын 350 буюу 72.9% нь орон нутагт, 130 буюу 27.1% нь  Улаанбаатарт бүртгэгджээ. 

Ослын улмаас амиа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг харвал:

  • Жолооч 107 (89.2%)
  • Зорчигч 12 (10%)
  • Мотоцикл түрж явсан нэг хүн 

Мотоциклоор үйлдэгдсэн ослуудын 182 буюу 37.9% нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос болжээ. Харин 91 буюу 19% нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 77 буюу 16% нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй буюу жолоочийн буруутай үйлдлээс болсныг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 54,819 мотоцикл бүртгэлтэй байна. Үүнээс,

  • 10,384 буюу 18.9% нь Улаанбаатар хотод
  • 44,435 буюу 81.1% нь орон нутагт ашиглагддаг. 

Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг өндөр байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645858
0 эможи

keyboard_arrow_up