ИНЕГ-ын сургалтын зээлийн асуудлыг АТГ шалгаж эхэлжээ ИНЕГ-ын сургалтын зээлийн асуудлыг АТГ шалгаж эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИНЕГ-ын сургалтын зээлийн асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Боловсролын сангийн зээлийн мэдээлэл олон нийтэд ил болж багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл ИНЕГ-ын сургалтын төлбөрийн асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

ИНЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяад ХЗДХ-ийн яамнаас суралцагчдын нэрсийг ил болгохыг зөвлөсөн. Гэвч тэрбээр одоо суралцаж буй 14-хөн хүүхдийн жагсаалтыг гаргасан байдаг.

Тодруулбал, ИНЕГ-ын үе үеийн дарга нар нисэхийн чиглэлээр ажилтан, мэргэжилтэн бэлтгэхдээ сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод зарлалгүй дандаа өөрсдийн хамаарал бүхий хүүхдүүдээ явуулж ирсэн нь болж таарч байна.

  • 2015 онд 62 хүүхдийг 3,3 тэрбум төгрөгөөр,
  • 2016 онд 57 хүүхдийг 1,8 тэрбум төгрөгөөр
  • 2017 онд 11 хүүхдийг 370 сая төгрөгөөр
  • 2018 онд 17 хүүхдийг 753 сая төгрөгөөр
  • 2019, 2020, онуудад 1,92 тэрбум төгрөгөөр сургажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645895
2 эможи

keyboard_arrow_up