ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Консул асан Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэжээ ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Консул асан Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Консул асан Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэжээ

2023 оны 4 сарын 06

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-нөөс эхлэн үргэлжилж байна.

Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн юм.

Гэм буруугийн шийдвэрийг танилцуулсны дараагаар шүүх хурал эрүүгийн хариуцлагын талаар танилцуулахаар боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645950
0 эможи

keyboard_arrow_up