Монголын хил рүү ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРМИЙН хэргээр ял эдэлж байсан ОХУ-ын иргэн морьтой нэвтэрчээ
2023 оны 4 сарын 07
Оросын Өвөр Байгалийн хязгаарын иргэн Монголын хилийг хууль бусаар зөрчсөн гэж тус хязгаарын Акшинск дүүргийн шүүхээс мэдэгджээ
Тодруулбал, ОХУ-ын Өвөр байгалийн Могойтуй тосгоноос 15 км-ын зайд тус улсын морьтой иргэн хил нэвтэрч тэр даруйдаа монголын хилчдэд баригджээ. Тэрбээр хилчдэд “Би мал хайж явсан” хэмээн мэдүүлсэн бөгөөд ямар ч бичиг баримтгүй байгаагүй тул хил зөрчигчийг оросын талд хүлээлгэн өгсөн байна.
Мөн уг хил зөрчигч нь хүчирхийлэл, дээрмийн хэргээр өмнө нь ял эдэлж байсан бөгөөд тус улсын шүүхээс түүнд торгууль, тэнсэн харгалзах ял оноохоор төлөвлөж буй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645980
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: