ХХААХҮЯ: Нөөцийн 510 тн мах борлуулаад байна ХХААХҮЯ: Нөөцийн 510 тн мах борлуулаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Нөөцийн 510 тн мах борлуулаад байна

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

Нийслэл хотод нийт 7900 тн нөөцийн мах бэлдсэнээс одоогоор 510 тонныг нь борлуулаад байна. Нөөцөд 7390 тн мах үлдсэнийг ХХААХҮЯ мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гэхэд 2808 ширхэг гулууз буюу 64893 кг, нийт 35 байршилд 5634 ширхэг гулууз буюу 128595,6 кг хонины мах борлуулжээ.

УИХ, Засгийн газраас өнгөрсөн онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ. Тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаанд, жилийн 3 хувь хүүтэй олгож, зээлийн хүүгийн 10.5 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдсэн. Энэ дагуу ХХААХҮЯ, Монголбанк хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар Хаан банк, Худалдаа хөгжлийн банкад 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгосон юм. Ингэснээр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн.

Бэлтгэсэн нөөцийн махыг 3 дугаар сарын 15-наас эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн худалдан борлуулж байгаа. Нөөцийн махны хүртээмжийг нэмэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 35 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, хонины гулууз махыг нэг килограмыг 8300 төгрөгөөр худалдлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646176
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up