ТЦА: 24 цагийн хяналтын камер ажиллаж байна ТЦА: 24 цагийн хяналтын камер ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: 24 цагийн хяналтын камер ажиллаж байна

2023 оны 4 сарын 17

Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасны дагуу том оврын тээврийн хэрэгсэл ачаа ачаад явахдаа өндрийн хэмжээгээ стандарт түвшинд ачих ёстой байтал хэтрүүлж ачих тохиолдол их гаргаж байна. Үүнээс үүдэн нүхэн гарц болон гүүрэнд механик эвдрэл үүсэж байгаа юм.

Энэ зам нь Олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32,3 километрийн урттай, Монголын хамгийн анхны тууш зам  юм. 

Уг зам нь хоёр цэгт буюу замын эхлэлээс 226 метр болон замын дунд хэсэг болох 7,6 дахь километр дээр нийслэлийн болон орон нутгийн зам давхцаж улмаар нүхэн гарц болон гүүрний байгууламжаар тус тус тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг.

Тус нүхэн гарцаар өндрийн хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгсэл нүхэн гарцыг удаа дараа мөргөж аюулгүй байдал болон насжилтад нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Зөрчлийг газар дээр нь тогтоох үүднээс камерын хяналтын системийг 24 цагаар байрлуулаад байна. Иймд Стандартаа мөрдөж бусдын зорчих эрхэд саад учруулахгүй байх мөн Улсад хохирол учруулахгүй байхыг тээвэрлэлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646190
0 эможи

keyboard_arrow_up