Ц.Даваасүрэн: Ноос ноолуур, адууны дайвар бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох протокол байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна Ц.Даваасүрэн: Ноос ноолуур, адууны дайвар бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох протокол байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Ноос ноолуур, адууны дайвар бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох протокол байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

БНХАУ-ын гаалийн байгууллагатай Монгол Улсын гаалийн байгууллага хамтран энэ ондоо багтаан экспортын төрлийг нэмэгдүүлэхэд чиглэн адууны дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох протоколыг байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Энэ талаар ГЕГ-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Манай улс БНХАУ-ын гаальтай хамтран энэ онд ямар ажлууд хийгдэх вэ?

Монгол Улсын гаалийн байгууллага нь БНХАУ-ын гаалийн байгууллагатай 1993 оноос засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар хамтын ажиллагааг эхлүүлж өргөжүүлэн тэлж ирсэн. Бид БНХАУ-ын гаалийн байгууллагатай таван чиглэлээр хамтран ажилладаг.  Тухайлбал,  гаалийн зөрчил, хяналт шалгалт, хар тамхи, хууль бус тээвэрлэлт, ховордсон ан амьтан тээвэрлэхийг таслан зогсоох, статистик зэрэгцүүлэлт, статистик мэдээлэл харилцан солилцох чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд хилийн гаалийн хорио цээрийн үйл ажиллагаа гаалийн байгууллагад нэгдсэнтэй холбогдуулан хорио цээрийн чиглэлээр шинэ хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 2022 онд сүү, сүүн бүтээгдэхүүн, мал, амьтан, ургалмлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох протокол байгуулсан.

Энэ жил Монголын гаалийн байгууллагаас БНХАУ-ын гаалийн Цагдаагийн газартай 2022, 2023 оныхоо хамтарсан уулзалтыг хийсэн. Уулзалтаар 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн микро драгон 5 буюу хар тамхитай тэмцэх ажиллагаанд Монгол Улсаас төлөөлөгч оролцож байхаар тохиролцоонд хүрсэн.

Мөн энэ дөрөвдүгээр сарын сүүлээр хоёр улсын хилийн гаалиийн байгууллагын дарга нарын уулзалт болох гэж байна. Уулзалтаар хилийн гааль буюу боомт дээр тулгарч буй асуудал, цаашид хилийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн хөнгөвлөх чиглэлээр тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Адууны дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хоёр улсын протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн?

Энэ 2023 ондоо адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ шаардлага ААН-үүдээс ирж байгаа. Тиймээс адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох процес одоо хийгдэж байна.  Бичиг баримтыг тохирох, гэрээ хийгдэх, холбогдох мал амьтны ариун цэврийн гэрчилгээ тохирох зэрэг  протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Дараа нь зөгийн балны экспорт хийгдэж байна.

Түүнчлэн БНХАУ-ын гаалийн байгууллагатай пүүний жин харилцан хүлээн зөвшөөрөх, зарим барааны гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн Монгол, БНХАУ-ын гадаад худалдааны статистик мэдээллийг жил бүр харилцан солилцох мөн хагас жил, улирал тутам харилцан солилцож тулгалт, дүн шинжилгээ хийх ажлууд хийгдэж байна.

Манай улс БНХАУ-ын талтай мэдээллээ цахимаар шууд солилцож байгаа юу?

Хяналт шалгалтын чиглэлээр хятадын гаалийн байгууллагатай хамтарсан манифестийг (тээвэр) солилцох чиглэлээр 2009 оноос эхлэн хамтарч ажилласан.  2019 оноос эхлэн мэдээллээ цахимаар солилцдог болсон. Энэ нь хятадын гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн цагаас эхлэн Монголын гаалийн байгууллага манифестийн мэдээллийг хүлээн авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь real time буюу тэр дор нь хүлээж авч байгаа нь гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, худалдааг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх, татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646237
0 эможи

keyboard_arrow_up