ЭЦА: Рекетүүд хятад иргэнээр хүчээр гарын үсэг зуруулсан нь Шадар сайд С.Амарсайхантай холбоогүй ЭЦА: Рекетүүд хятад иргэнээр хүчээр гарын үсэг зуруулсан нь Шадар сайд С.Амарсайхантай холбоогүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: Рекетүүд хятад иргэнээр хүчээр гарын үсэг зуруулсан нь Шадар сайд С.Амарсайхантай холбоогүй

2023 оны 4 сарын 18

Рекетүүд хятад иргэнээр хүчээр гарын үсэг зуруулсан нь Шадар сайд С.Амарсайхантай холбоогүй.

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19:28 цагт иргэн М.Э-ээс “Манай захирал Хятад Улсын иргэнийг үл таних 3 залуу зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлснийг хүлээн авч, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас дээрх хийсэн албаны мэдээллийг зарим сайтууд гуйвуулж, буруу ташаа байдлаар Шадар Сайд Амарсайхантай холбон нийтэлсэн байна. Мөн дээрх бусдыг заналхийлсэн гэх хэргийг цагдаагийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Шадар Сайд Амарсайхантай огт холбоогүй гэдгийг тогтоосон бөгөөд Прокурорын байгууллагад энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646252
0 эможи

keyboard_arrow_up