Австрали, Монголын гаалийн байгууллагууд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүллээ Австрали, Монголын гаалийн байгууллагууд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Австрали, Монголын гаалийн байгууллагууд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүллээ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Швейцарын эдийн засгийн хөгжлийн агентлаг, Дэлхийн гаалийн байгууллага хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-т Монгол Улсын Гаалийн байгууллага “Эрсдэлийн удирдлага”-ын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Гаалийн байгууллагаас эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 6 албан хаагч Австрали улсын Канберра, Сидней хотод зохион байгуулагдсан туршлага судлах уулзалтанд оролцлоо.

Arslan.mn

Энэхүү гадаад арга хэмжээ нь хэдийгээр “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан боловч Австрали, Монголын гаалийн байгууллагын хувьд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүлсэн онцлох үйл явдал байлаа.  Уулзалтын үр дүнд ажлын төлөвлөгөөг боловсруулан энэ оны 4-р сарын 24-ний өдрөөс 7-р сарын 04-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646459
0 эможи

keyboard_arrow_up