Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Хүн бүр байгаль хамгаалагч” нөлөөллийн аян үргэлжилж байна
2023 оны 4 сарын 27
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба “Хүн бүр байгаль хамгаалагч” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилготой уг аян нь дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646529
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: