Байгалиа хамгаалах том үйл нь “ЖИЖИГХЭН ЗҮЙЛЭЭС“ эхэлнэ Байгалиа хамгаалах том үйл нь “ЖИЖИГХЭН ЗҮЙЛЭЭС“ эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Байгалиа хамгаалах том үйл нь “ЖИЖИГХЭН ЗҮЙЛЭЭС“ эхэлнэ

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Монголчууд эрт дээр үеэсээ л байгаль, эх дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлтэй, зан заншил, өв уламжлалтай. Мөн нүүдэлчин ахуйгаасаа байгалиа хамгаалах, хайрлах олон янзын арга ухааныг бий болгож, түүнийгээ мөрдөн, олон жилийн туршид экологийн тэнцвэрт байдлаа хадгалж үлдэн, үр хойчдоо заан сургаж ирсэн ард түмэн.

Энэ уламжлалаа бага насны хүүхдүүддээ уламжлуулахдаа “гал гаргаж тогловол зуд болдог, галд давс, ус, сонгино гэх мэт бохир зүйл хийвэл нүд нь өвддөг, амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй, газар шороог зорилгогүй ухдаггүй, цэцэг тасддаггүй” гэх зэргээр тэнгэр бурхан, байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлж байсан.

Үүнээс гадна бидний хувьд мал аж ахуй, байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Тийм ч учраас Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол гутал юм. Монгол гутал нь ээтэн хоншоортой, толигор ул нь газар шороог сэндийчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээсэн байдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд техник технологийн хурдацтай хөгжлийн эринд бид энэ уламжлалаа гээж, өнөөдөр үр хүүхдэдээ зааж сургах зүйлгүй үлдэх вий гэх халаглал төрөх болсныг нуух юун.

Өнөөдөр бидний зарим нэгэн буруутай үйл ажиллагаанаас болж экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Үүний хамгийн том жишээ бол 2022 онд Монгол Улсын хэмжээнд 362 гол горхи, булаг шанд ширгэсэн гэх тоон үзүүлэлт байна.

Гэтэл Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг бөгөөд  цэвэр усны нөөцөөр дэлхийд 22-т ордог. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

Монголчуудын усны зарцуулалт өдөрт 232 байна. Үүний 120 литрийг, 50литрийг автомашин угаахад, 20  литрийг аягаа угаахад, 8 литр шүдээ угаахад, 8 литр бие засахад, бусад зүйлд 26 литрийг зарцуулж байна.

Тэгвэл байгалиа хамгаалах хамгийн анхны алхам нь иргэн таниас болон таны үр хүүхдэдээ өгөх хүмүүжлээс л эхэлнэ. Өөрөөр хэлбэл та хүүхдэдээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн байгалиа хамгаалах том үйл нь жижигхэн зүйлээс эхэлнэ гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал. Шүдээ угаахдаа усаа хаах, хогоо хогийн саванд хийх, гол горхируу бохир зүйлс хаяхгүй байх, шүлсээ гудамжинд хаяхгүй байх гэх мэт энгийн зүйлийг дадал болгочихвол таны хүүхэд ирээдүйд энэ бүхнийг үргэлж санаж, үргэлжлүүлэн үр хүүхдэдээ зааж өгөх болно.

Улс орон бүр байгаль орчноо хамгаалж ирсэн өөрийн гэсэн өвөрмөц арга туршлагатай. Тэгвэл түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, эргэн сануулах, иргэн бүрт экологийн зөв боловсролыг тодорхой системтэйгээр эзэмшүүлэх цаг нь дахин ирсэн мэт.  Мөн Байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн уламжлалт зан үйлийн арга ухааныг бага, дунд, ахлах ангиас эхлээд бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт тодорхой тусгах нь маш чухал юм.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646668
0 эможи

keyboard_arrow_up