Э.Лхагвасүрэн: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө Э.Лхагвасүрэн: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Э.Лхагвасүрэн: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Гаалийн ерөнхий газраас экскпорт, импортын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр 2023 оны 4-р сарын гадаад худалдааны урьдчилсан статистикийн талаар  ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.

Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 

Монгол улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна. 

ЭКСПОРТ:

Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллараар буюу 81.6 хувиар  өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2,2 тэрбум ам доллар буюу 95,1 хувиар  өссөн өсөлт шууд нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88,7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67,9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна.

2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өссөн байна. 

Чулуун нүүрсний хувьд эхний 4 сарын  байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу 5.0 дахин өссөн байна. Тухайлбал,

  • Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу 5 дахин өссөн,
  • Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн,
  • Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн,
  • Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.

Зэсийн баяжмалын хувьд эхний 4 сарын байдлаар  483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу 3,0 хувиар өссөн байна. 

ИМПОРТ:

Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна. 

Мөн 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ш суудлын автомашин, 5712 ш ачааны автомашин импортлогдсон байна.

Мөн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна" гэсэн мэдээллийг өглөө.

"

Гаалийн байгууллагаас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлууд хийгдэж байна. 

Үүний нэг нь гаалийн албан хаагчдын ажил үүргийг хуваарыг өмнө нь хүний оролцоогүй, цахимжуулж эхэлсэн. Өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарыг дарга нь хийхээс гадна, ил тод нээлттэй, шудрага явагддаг эсэх дээр нэлээдгүй хэл ам гардаг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байсан. Иймд ГЕГ-аас энэ оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, 05 дугаар сарын 01-ээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарыг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ. Цаашид шат дараатай гаалийн бүх харьяа газруудад нэвтрэх юм. Ингэснээр гаальд ажилладаг албан хаагчдад ил тод, нээлттэй, шудрага ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646736
0 эможи

Э.Лхагвасүрэн
ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up