Нэг сартай зээ охиноо унтаж байхад нь малын тэжээлээр дарж хөнөөсөн Ц-г энэ сарын 19-нд ШҮҮНЭ
2023 оны 5 сарын 10
Ховд аймгийн Мянгат суманд нэг сартай нярайг малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй иргэн Т.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогдсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646918
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: