Сэтгэцийн эмгэгтэй байхдаа төрсөн эхийгээ “хэрцгийгээр хүчирхийлсэн“ иргэнийг 8 жил СЭМҮТ-д эмчлүүлэх шийдвэр гарчээ Сэтгэцийн эмгэгтэй байхдаа төрсөн эхийгээ “хэрцгийгээр хүчирхийлсэн“ иргэнийг 8 жил СЭМҮТ-д эмчлүүлэх шийдвэр гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэцийн эмгэгтэй байхдаа төрсөн эхийгээ “хэрцгийгээр хүчирхийлсэн“ иргэнийг 8 жил СЭМҮТ-д эмчлүүлэх шийдвэр гарчээ

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

  ИБУТЭТОУП-ыг тайлбарлах тухай НҮБ-ын 35 дугаар ерөнхий тайлбарт Оролцогч улс хүнийг дур мэдэн баривчлахаас урьдчилан сэргийлэх, зайлсхийхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн хууль тогтоомж, дүрэм журам, практикийг хянан үзэж, сайжруулна гэсэн байдаг. Эрх чөлөөгөө хасуулсан тохиолдол бүр хор уршигтай бөгөөд хүнийг албадан эмчлэх нь өвөрмөц хор уршиг дагуулж болохыг Хороо тэмдэглэсэн байна.

   Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад байнга байрлаж байгаа хүмүүст үзүүлж буй эмчилгээ, нөхөн сэргээх хөтөлбөр нь түүнийг нийгмээс тусгаарлаж, албадан эмчлэх шаардлагад нийцсэн байх ёстой. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хууль ёсны эсэхийг эхний удаад болон үргэлжлэх явцад тодорхой давтамжтай шүүхээс хянан үзэх, пактад үл нийцэх албадан эмчлэх нөхцөлөөс сэргийлэхийн тулд хоригдогч этгээдэд баталгаажсан эрхээ хангуулах, эрхээ сэргээлгэхээр зохих байгууллагад хандахад нь туслалцаа үзүүлнэ гэжээ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангах Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хэрэгт холбогдсон сэтгэцийн өвчтэй болон хэрэг хариуцах чадваргүй хүнд хуульд заасаны дагуу хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах арга хэмжээ авахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзнэ.

       Тохиолдол 1.24 ...Шүүгдэгч О нь үлдэц шизофрени, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байхдаа 2019 оны тавдугаар сарын 12-ны өдөр төрсөн эх 68 настай Л-ийн толгой, нүүрэн тус газар олон удаа заазуурдаж, цээж, нуруу, гар хэсэгт олон удаа зүсэж, хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс О-д 8 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт эмчлүүлэхээр тогтоосон. Шүүх хуралдаанд түүний хууль ёсны төлөөлөгч оролцоогүй, өмгөөлөгч оролцсон байна.

(Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны №1036 шийтгэх тогтоолоос)

         Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадваргүй 144 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг үндэслэж 144 тохиолдлын 51 хүнд холбогдох (35.5%) эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй бол 3 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлүүлэх эрхийг хангаж заавал өмгөөлөгч оролцоно гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй байна.83 ЭХХШтХ-ийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар мөрдөгч, прокурор хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн ЭХХШтХ-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж. 84 Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтад “хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ нь тогтоогдоогүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнийг асран халамжлах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Дараах хүнийг асран хамгаална”, 63.1.4 дэх заалтад “сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн” гэж тус тус заажээ. Түүнчлэн ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй ...яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, мөн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд улсын яллагч, өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь сэтгэцийн өвчтэй эсхүл хэрэг хариуцах чадваргүй хүний эрхийг хамгаалах чухал зохицуулалт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646943
0 эможи

Зочин
2023-05-10 20:42
Ийм юмыг бичиж нийтлэх хэрэг байгаа юмуу
keyboard_arrow_up