“Бэрэн Групп“ ХХК-д Э.Бат-Үүл 29 мянга, С.Батболд 23 мянга, Г.Мөнхбаяр 8.4 мянган м.кв газар олгожээ
Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээлэл тэргүүтэй арав гаруй төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулаад буй. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршсан юм.
Нээлттэй мэдээллээс харахад, Бэрэн групп ХХК үе үеийн Засаг дарга нарын зөвшөөрлөөр газар авч байжээ. Тухайлбал, С.Батболдын үед 23.441 м.кв, Э.Бат-Үүлийн үед 29.473, Г.Мөнхбаярын үед 8441 м.кв талбайг Бэрэн группт олгожээ. Ингэхдээ дийлэнхдээ орон сууц болон эмнэлгийн зориулалтаар олгосон байна.
Эх сурвалж: ubn.mn
|