Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Холимог тогтолцоог бүлгийн гишүүд дэмжиж байна. Ингэхдээ мажоритар тогтолцоо давамгайлах ёстой гэдгийг олонх нь хэлж байгаа юм. Гишүүдийн тоог 152-оос бууруулах хэрэгтэй гэдэг санал давамгайллаа.

Үндсэн хуулийн асуудлаар эрх баригч намаас гадна парламентад суудалтай намууд харилцан ойлголцох ёстой гэж үзэж байна. Тийм учраас тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөөд, бүлгийн хурлаар дахиж ярилцаад эцэслэх нь зүйтэй гэж бүлгийн хурлаар үзлээ. Өнөөдөр юм уу маргаашдаа багтааж асуудлыг шийднэ. 

Үнийн өсөлтийн тухайд иргэд их бухимдаж байна. Тиймээс Засгийн газарт ойрын хугацаанд төсвийн тодотголыг судалж, тодорхой санал оруулж ирэх чиглэл өглөө. Харин хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй, бүх хүүхдэд олгоё гэж байгаа. Цалин тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Инфляцыг тооцож байна. 

Долдугаар сарын 1-нээс өмнөөс төсвийн тодотголын асуудлыг ярих төлөвлөгөөтэй байгаа" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647097
2 эможи

Зочин
2023-05-16 22:38
Аргагүй л сонгууль ойртжээ!!!!!!!!!!!!!!
Иргэн
2023-05-16 19:00
Энэ нөхдүүд ард түмнийг яаж амьдарч байгааг гэр хорооллоор явж үзэх хэрэгтэй.Өөрсдөө улсын мөнгийг улсыг хоосортол нь цөлмөж идэж ууна.Иргэдэд болохоор өөрсдийнхөө өмсдөг гуталны өрөөснийг ч авч чадахгүй өчүүхэн жоохон мөнгийг цалин гэж өгнө.Ичиж амьдраасай.Үхсэний чинь 152 гишүүн.
Зочин
2023-05-16 17:26
Үнийн өсөлт, импляци тооцож тэтгэврийг нэмэх ахмадын хуультай. Хэрэгжүүлдэггүй л болохоос.
uiji
2023-05-16 16:52
Songogdohiin tuld shuu Garaad l Haschina l
Zochin
2023-05-16 14:25
Ene neg mojrator yrisan uvuu tetgevertee garaachee
keyboard_arrow_up