Б.Өлзийбат: БЗС-ийн тухай шуураад өнгөрч болохгүй, тиймээс нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргаж байна Б.Өлзийбат: БЗС-ийн тухай шуураад өнгөрч болохгүй, тиймээс нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Өлзийбат: БЗС-ийн тухай шуураад өнгөрч болохгүй, тиймээс нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргаж байна

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосонтой холбогдуулан “Иргэн бол хүч залуусын санаачилга” ТББ-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ-д хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүллээ.

Тэд  холбогдох хуульд зааснаар уг асуудлаар сонсгол санаачлах эрх бүхий субъект болох УИХ-ын гишүүд, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүд,  УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ санаачилж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсгож, иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангахыг шаардаж байна гэв.

Уг шаардлагад:

"Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.  

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921, гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэн бий аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647338
0 эможи

keyboard_arrow_up