ИНЕГ -ын 28,000$-ын тэтгэлгийг 370 хүнд олгож ирсэн жагсаалтыг өнөөдөр ИЛ БОЛГОНО ИНЕГ -ын 28,000$-ын тэтгэлгийг 370 хүнд олгож ирсэн жагсаалтыг өнөөдөр ИЛ БОЛГОНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИНЕГ -ын 28,000$-ын тэтгэлгийг 370 хүнд олгож ирсэн жагсаалтыг өнөөдөр ИЛ БОЛГОНО

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад сурсан хүмүүсийн асуудал олны анхаарлыг татаж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан бүх хүмүүсийн мэдээллийг ил болгохыг шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгохоор болсон юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр 10.30 цагаас мэдээлэл хийж эдгээр хүмүүсийн нэрсийг ил болгохоор төлөвлөжээ. 

Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар

  • 2015 онд 62 хүнд 3.3 тэрбум,
  • 2016 онд 57 хүнд 1.8 тэрбум,
  • 2017 онд 11 хүнд 370 сая,
  • 2018 онд 17 хүнд 753 сая,
  • 2019, 2020, онуудад 1.92 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгож сургасан байгаа юм.

Иргэний нисэхийн ерөнхий газар жилд 1-2 тэрбум төгрөгийн сургалтын зээл олгож нисгэгч, нисэхийн инженер, нисэхийн удирдагч мэргэжлээр суралцаж байгаа хүмүүсийг гадаадад сургадаг аж.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "ИНЕГ, Улаанбаатар Төмөр зам зэрэг байгууллагууд тодорхой хэмжээнд боловсон хүчнээ бэлддэг. Тээврийн салбар нэлээд онцлогтой учраас залгамж халаагаа зайлшгүй бэлдэх шаардлагатай байдаг. Иймд энэ ажлууд үеийн үед хийгдэж ирсэн.

ИНЕГ-ын тухайд 2005-2022 оныг хүртэлх хугацаанд 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг 370 орчим ажилтан, албан хаагч, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор олгосон гэх тооцоо гарсан.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд 370 орчим албан хаагч, албан хаагч нарын хамаарал бүхий хүмүүс тэтгэлэгт багтсан байсан. 

Мөн эдгээрийн дотор ашиг сонирхлын зөрчил, албан тушаал, эрх мэдлээ ашигласан байдал байж болзошгүй. Жагсаалтыг Баасан гарагт ил болгож, танилцуулна. Гэхдээ тэр хүмүүсийг буруутгах шаардлагагүй байх" гэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
647424
11 эможи

Нисэхийн инженер
2023-05-29 22:10
Хамгийн гол нь хээл хахууль албан тушаалаар энэ хүмүүст олгогдсон шүү Тэрнээс биш хэний хүүхэд хэн болох нь хувь хүний л асуудал Тэр ноён солиот Батжаргал гээч хамаг гол будлианыг тарисандаа
Sanal bodloo zub ilerhiiljsuraagui ym bn
2023-05-29 19:55
Нисэх бол онцгой газар. Бэлтгэхээс өөр аргагүй ээ
Зочин
2023-05-29 18:59
Хулгайчдын тоо нэмэгдсээр.Бодвол нисэхийн дарга нарын л хуухдууд л байгаадаа.Ардын хуухдууд явж чаддаггуй.Уе ,дамжиж байгаа гээд л хуухдуудээ явуулдаг биз.Болиулах хэрэгтэй.
Уншигч
2023-05-29 11:34
Энэ онгоцны үнэ дийлдэхгүй үнэтэй болоод бгаа!!! Ингэж мөнгө цацахаар чинь аргагүй юм даа!!! Боссууд нь өөрсдийнхөө л хүүхдийг явуулаал…
ИНЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up