Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Х.Болортуяаг БНСУ-аас авч иржээ Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Х.Болортуяаг БНСУ-аас авч иржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Х.Болортуяаг БНСУ-аас авч иржээ

2023 оны 5 сарын 27

Arslan.mn

“5Ш”-ээс хамгийн их анхаарал татаж буй нь “Шувуу” ажиллагаа болоод байна. Гэмт хэрэгт шалгагдаж, сэжиглэгдэж байхдаа оргон зайлсан 100 гаруй “шувуу” байгааг албан ёсоор зарласан. Эдгээр “шувуу”-г авлигын акул, жараахай гэдэг шиг том шувуу, болжмор гэж ялгаж нэрийддэг болжээ.

Тэгвэл "Кореан эйр" компанийн өчигдрийн нислэгээр /2023.05.26/ авлигын хэрэгт шалгагдаж байгаа иргэн Х.Б ирсэн талаар Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг өнөөдөр мэдэгдсэн. Тэрээр “Авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг Өмнөд Солонгосын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон нутаг буцаажээ. Өнөөдөр манай мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг "шувуу" хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа” хэмээн өгүүлсэн билээ.

Түүний энэхүү мэдээллээс Х.Б гэж хэн болох нь олны анхаарлыг татаж буй. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 оны гуравдугаар сарын 6-нд  гэмт хэрэгт холбогдож, эх орноосоо оргон зайлсан нэрсийг зарласан. Эдгээр нэрс дундаас шүүж үзвэл Х овогтой Б нь Х.Болортуяа болж таарч байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647523
0 эможи

Зочин
2023-05-27 23:55
Эрийн муу эмд. Сайханбилэгийг чадахгүй байж, яагаад эмэгтэй хүнийг …
keyboard_arrow_up