БЗС: Л.Гантөмөрийн охин 27 мянган ам.долларын зээлээ бүрэн төлж дуусгажээ
2023 оны 5 сарын 29
БЗС-гийн мэдээлэл олон нийтэд ил болсноос хойш зээлийн эргэн төлөлт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна.
Тус сангийн мэдээлэл ил болсноос хойш БСШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн охин Хулан гурван удаагийн гүйлгээгээр зээлээ төлж эхэлсэн билээ. Энэ нь 2021 оноос хойш төлсөн гүйлгээний дүнтэй нийлээд нийт 100 мянган ам.долларын төлөлт байв.
Тэгвэл үлдэгдэл 27 мянган ам.долларын зээлээ өнгөрөгч амралтын өдөр бүрэн төлж, зээлээ хаажээ. Гантөмөрийн Хулан 2016 онд АНУ-ын Брауны Их сургуульд суралцахдаа 127 мянган ам.долларын зээл авсан байдаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647586
1 эможи
Зочин
2023-05-29 19:33
Баримтыг нь харыыыыы хүү, алданга нь тооцоод төлүүл хөрөнгий нь хураа Гантөмөр мүүний шашинтан ямар ч буруугүй хулгайч уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: