ХХААХҮЯ: Маргааш талбайд сүүний таван томоохон ААН-ийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, 10,000 хүүхдэд зайрмаг бэлэглэнэ ХХААХҮЯ: Маргааш талбайд сүүний таван томоохон ААН-ийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, 10,000 хүүхдэд зайрмаг бэлэглэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Маргааш талбайд сүүний таван томоохон ААН-ийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, 10,000 хүүхдэд зайрмаг бэлэглэнэ

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

2001 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийг "Дэлхийн сүүний өдөр" болгон зарласнаас хойш 50 гаруй улс орон уламжлал болгон тэмдэглэдэг. Харин манай улс 2016 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдрөөр сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг. 

Энэ хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага,Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Азийн тивийн сүүний түншлэл, Сүүний нэгдсэн холбоо ТББ, Монголын хүнсчдийн холбоо ТББ хамтран "Дэлхийн сүүний өдөр"-ийг маргааш Сүхбаатарын талбай дээр тэмдэглэх талаар мэдээлэл өглөө. 

Arslan.mn

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд сүүний салбарын ААН-үүдийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, сүүний салбарт хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдэд зориулсан сүүн тэжээлийн үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр байгуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна улирлын хамааралтай сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оноос хойш сүүний урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдлаа. 

Ирэх таван жилийн хугацаанд ард иргэдийн өргөн хэрэглээний хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. 

Маргааш Сүхбаатарын талбай дээр сүүний таван томоохон ААН-ийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдаалах, 10,000 итали зайрмаг бэлэглэх үйл ажиллагаа болно. 

“Монгол Улсын нэг иргэн жилд дунджаар 88 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ тоог 3 дахин нэмэх шаардлагатай аж. Мөн ходоодны хелико бактерийг дарангуйлдаг бифидо бактери, пробиотик бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашиглах хандлага руу эрчимтэй оржээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647722
0 эможи

keyboard_arrow_up