Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын араас санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын араас санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын араас санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

2023 оны 6 сарын 05

Arslan.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон гадаад улс руу оргон зайлсан 20 гаруй иргэнийг авчирсан талаар ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр энэ үеэр Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын талаар мэдээлэл өгсөн. 

Тэрээр "Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар олны анхаарлыг татаж буй. Тэднийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. 

Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны дараа Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан мэдэгдэл хийлгэе. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Холбогдох хүмүүс нь үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэх байх. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647819
2 эможи

keyboard_arrow_up