ЭЦА: Б.Идэр-Одыг интерполын “ХӨХ БҮС”-д эрэн сурвалжилж байгаа нь үнэн
2023 оны 6 сарын 07
Б.Идэр-Одыг эрүүгийн тоот хэргээр шалгах шаардлагатай байгаа учраас интерполын хөх буланд байршуулан эрэн сурвалжилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн этгээдийг хаана байгааг тогтоох зорилгоор тус ажиллагааг эхлүүлсэн.
2022 оны 03 дугаар сард Монгол Улсаас гарсан бөгөөд өнгөрсөн 02 дугаар сард Австрали улсаас АНУ-руу явсан гэсэн мэдээлэл авсан.
Интерполоор хайж байгаа хүмүүсийн "Иргэд, олон нийтэд аюултай" гэж үнэлэгдсэн этгээдийг олон нийтэд нээлттэйгээр байршуулдаг бол бусад мэдээллийг хаалттай тавьдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647908
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: