ШУУРХАЙ: GS25 сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан эхийг СХД-ийн нутаг дэвсгэрээс олжээ
2023 оны 6 сарын 12
Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт энэ сарын 6-ны 17:00 цаг орчмын үед ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан.
Торуулыал, дэлгүүрийн ажилчид хүүхдийг хооллож, ээжийг нь хүлээсэн ч ирээгүй учир цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Улмаар тухайн эхийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, харин хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
3
1
1
3
648035
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: