ЦЕГ: Сэлэнгэд болсон явдлыг шалгахаар цагдаагийн бүрэлдэхүүн явж, хойшлуулшгүй ажиллагааг эхлүүлсэн
“Гацуурт” ХХК-ий Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цахим орчинд тархасны дараа Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутанд "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: