Шаардлага тавьсан 3 иргэнийг машинтайгаа дайрсан Л.Чинбатыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өмөөрсөн гэв үү Шаардлага тавьсан 3 иргэнийг машинтайгаа дайрсан Л.Чинбатыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өмөөрсөн гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шаардлага тавьсан 3 иргэнийг машинтайгаа дайрсан Л.Чинбатыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өмөөрсөн гэв үү

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Үүний дараа  "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэж тайлбар хийсэн.

Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодруулахад, ""Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.

Багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэг гэж хүнийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Улмаар Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа.

Нэг нь мотоцикльтай, хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна.

Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.

Монголд тогтсон тэгш бус байдал хэдий газар авсан ч арай ч Хятадууд шиг баячууд нь ядуу малчдыг түмний нүдэн дээр дайрч алахаас сийхгүй байдалд хүрнэ гэж бодоогүй монголчууд цочиж байна, Ч.Номин сайд аа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
648182
4 эможи

Зочин
2023-06-17 12:10
ОД БОЛОХЫГ ОРОЛДСОН ОНГИРОО ЗАСАГ ДАРГА нар. Ажлаа мэдэхгүй. ДЭЭД ДАРГА нарын бөгс.ДОЛООГЧ.болжээ. . Төрийн засаг дарга нар болон түүний баг үнэн ТЭНЭГ. . ЧИНБАТЫН ЗӨВ. Хэн ч Өмчөө Хамгаална. .
Зангараг
2023-06-16 23:54
Машинд дайруулчаад эрүүл болчихдог жүжгээ больцгоо оркууд аа.
Зочин
2023-06-16 17:46
Ха ха хулгай луйвар хийж баян болсон хүний долдой нар их болж дээ
Зочин
2023-06-16 15:32
Яагаад өөрийнхөө компани дээр очиж болохгүй гэж яагаад хүн дайрсан гэж худлаа хэлж байгаан, яагаад хүний адууг адсагаар нь дуудаж байгаа хир нь хомхой сэтгэлээр хулгай хийв, яагаад хулгайгаа баригдахаар муу арга хэрэглэж бичлэг хийж хүн дайрсан гэж худал хэлэв
зочин
2023-06-16 11:12
хэдэн муу хууль бусаар баяжигсад хулгай луйварыг нь илчилсэн хэдэн шударга залуучуудыг шоронд гүтгэж хйигэсээр байгаа д хэдэн шорон нь монгол шударга залуучуудаар дүүрлээ болиоч муу зусарч бялдуучаа
хуулийнхан яагаад хөдлөхгүй байгаа юм вэ?
2023-06-16 10:51
БҮХ зүйлийг мөнгөөр шийддэг нөхөр их даварч байна. ИНГЭЖ болохгүй. ХУУЛЬтай улс шүү, монгол. Харах л үлдлээ.
keyboard_arrow_up