О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл уг асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийсэн. Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд “Гацуурт” ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг. Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. 

Асуудлын гол нь тухайн тарсан бичлэг бүх процессыг өгүүлээгүй буюу зөвхөн нэг хэсгийг л харуулсан байна лээ. гэв.

Л.Чинбат "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан гэв

Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодруулахад, ""Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.

Багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэг гэж хүнийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Улмаар Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа.

Нэг нь мотоцикльтай, хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна.

Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648191
2 эможи

Зочин
2023-06-18 09:21
Сэлэнгийнхэн угаасаа хулгайч худалч манай 2 . 3 үхэр алга болоод 2 жил болж бна одоо болтол олдохгүй бгаа цагдаа нар нь ч тоохгүй эвлэрчихсэн юмуу аль эсвэл хулгайч нартай нийлчихсэн юм уу гэж хардахаар
Зочин
2023-06-16 17:52
За зайлаа луйварчинг дагаж хэр хол явах бол ха ха
Зочин
2023-06-16 15:25
Харин ч морьтой болон мотоциклтой хүмүүсийг дайраагүй шүү харин бичлэг хийсэн нөхөр болон хамсаатанууд нь хүний адууг хулгайлж тасдаж хөөсөн юм бишүү хөдөөнийхөн их хулгөйч , бас худалч, хулгайч ,гүжирч нэг муу зальтай муухай хүмүүс
keyboard_arrow_up