Л.Чинбатад хүн алахыг завдсан, худал мэдээлэл тараах гэх зүйл ангиар ХЭРЭГ НЭЭЖЭЭ Л.Чинбатад хүн алахыг завдсан, худал мэдээлэл тараах гэх зүйл ангиар ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Чинбатад хүн алахыг завдсан, худал мэдээлэл тараах гэх зүйл ангиар ХЭРЭГ НЭЭЖЭЭ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа дайрахаар оролдсон гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн нь олны анхаарлын төвд байна.

Мөн түүнийг хил давж зугтсан талаарх мэдээлэл гарч буй. Энэ хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Түүнийг гурван зүйл ангиар шалгаж байна.

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.

“Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.

Шалгалтын явцад гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, шүүхэд шилжинэ гэж ойлгож болно. Хууль, эрх зүйн зохицуулалт нь журмын дагуу явагдаж байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648267
0 эможи

Zochin
2023-06-19 20:49
chamd hun alah erh uguugui shuu guluguu chi alj chadahch gui bitii sagaad bai
зочин
2023-06-19 13:24
улсаас зээл мээл авчихаад эргэн төлөөгүй баянд хууль шүүх яаж үйлчилэхийг харцгаах болжээ Жирийн шударга иргэнд хууль шууд баривчилж хорьж үйлчилдэгийн бн лээ
keyboard_arrow_up