ХХААХҮЯ: Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо ХХААХҮЯ: Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Хүнсний ногооны үр сорт, стандартын хэлэлцүүлэг боллоо

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Монгол Улсад нутагшсан сортоор батлагдсан шар луувангийн дунд эртийн болон оройн болцтой сорт, бууцай, үнэрт, амтлагч навчит ногооны стандартын төслийг шинээр боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэс, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол ногоо төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв, Veg ТББ, ногоочид, хүнсний ногоо боловсруулах Витафит, Газар шим, Вагро, Видан үйлдвэрийн төлөөлөл оролцсон юм. 

Уг хэлэлцүүлгээр стандартын төслийг хэлэлцэж, стандарт батлах холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр боллоо. Мөн ногоочдын борлуулалт, зах зээлийг дэмжих, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, цаашид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах үр дүнтэй хэлэлцүүлэг болов. Хамтран ажилласан оролцогч байгууллагууд, ногоочдодоо баярлалаа.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648353
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up