Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх заалт дэмжигдэв Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх заалт дэмжигдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх заалт дэмжигдэв

2023 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ энэ долоо хоногт нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнын хороонд шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх тухай заалт дэмжигдлээ. Уг заалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжихгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Гэвч түүний байр суурийг дэмжих гишүүд олонх болж чадсангүй.

Уг заалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Ганцэцэг тайлбарлахдаа "Малчдын 20 орчим хувь буюу 40 гаруй мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаж байгаа. 2019 онд хуульд өөрчлөлт оруулж тэтгэвэр гарах насыг нь наашлуулсантай холбоотойгоор 27 орчим мянган малчин нийгмийн даатгалаас тэтгэвэр авч байгаа. Малчид нийгмийн даатгалд хамрагдалт бага байгаатай холбоотойгоор малчин нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тав хүртэлх жилийн шимтгэлийг өөрөө хариуцан төлж байгаа бол тэр шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс хариуцъя гэсэн зохицуулалт орж байгаа. Малчид дунджаар 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Ингэж нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлэхгүй бол улсын төсвөөс 13.2 их наяд төгрөг зарцуулахаар байгаа учраас ийм зохицуулалт хийсэн.

Малчин гэж хэнийг хэлэх гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд "Жилийн дөрвөн улиралд мал аж ахуйн орлогоороо аммьдралаа залгуулж байгаа хүнийг малчин гэнэ" гэж тодорхойлсон байдаг" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648412
1 эможи

Зочин
2023-06-26 10:59
Fuck off
Зочин
2023-06-26 05:34
Яагаад өөрийн гэсэн хөрөнгөтэй тэр их баячуудын өмнөөс НДШ ийг 50%ийг амьдрах гэж зовож яваа залуусын татвараас төлнө гэж яагаад малчид маш баян, дээр нь маш зальтай, ямар малаа хариулах бишдээ мал нь өглөө бэлчээд орлй өөрсдөө ирдэг.Хамгийн жаргалтай хүмүүс бол малчид яагаад татвар төлөгчдын мөнгөөр малчдыг тэтгэх болов гэтэо 500 хан мянгийн тэтгэвэртэй хөгшид яаж амьдрах уу боддоо АНУЖИН авгай
Зочин
2023-06-24 18:01
МАН малчдын саналыг худалдаж авлаа гэж ойлгож байна. Зөв үү?
keyboard_arrow_up