БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгалан нь мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан хуулийн төсөл, ажлыг бусдад өгчээ БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгалан нь мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан хуулийн төсөл, ажлыг бусдад өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгалан нь мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан хуулийн төсөл, ажлыг бусдад өгчээ

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 7, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 26.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648445
0 эможи

Зочин
2023-06-26 14:00
Яахаараа гэр бүлээрээ ийм өлөн бдаг бнаа
keyboard_arrow_up