УУХҮЯ-ны газрын дарга Ч.Чулуунбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна УУХҮЯ-ны газрын дарга Ч.Чулуунбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УУХҮЯ-ны газрын дарга Ч.Чулуунбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 7, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга  Ч.Чулуунбат нь 347.245.000 төгрөгийн үнэ бүхий худалдан авсан орон сууц болон захиалан бариулсан амины орон сууцын эх үүсвэр, хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648446
1 эможи

keyboard_arrow_up