ОСНААУГ: Орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд оролцогч талууд уулзалт, судалгаа хийж байна ОСНААУГ: Орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд оролцогч талууд уулзалт, судалгаа хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: Орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд оролцогч талууд уулзалт, судалгаа хийж байна

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ (НАМА филисити)-ийн буцалтгүй тусламжаар  Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөлд  оролцогч талуудын чадавхын хэрэгцээг үнэлэх эхний уулзалт  цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Дэмбэрэл, ахлах эдийн засагч Х.Амгаланжаргал, Мэдээлэл технологийн албаны дарга Д.Төгсөө, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Л.Цэрэнхүү, GIZ-ийн зөвлөх Б.Сарнай нар оролцож, төсөл хэрэгжүүлэх дүрэм журам, санхүүгийн зөвлөх үйлчилгээ болон технологийн шийдлийг нарийвчлан тодорхой болгож, түүнд тохирсон сургалтын хэрэгцээг тодорхойлох чиглэлээр санал солилцлоо.
МУ-ын Засгийн газар,  Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, HAMA фисилити хамтран хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хөгжүүлэх  замаар барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгоход түлхэц үзүүлэх үндэсний арга хэмжээг 2018 оноос үе шаттай хэрэгжүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648476
0 эможи

keyboard_arrow_up