БЗД-ийн Цагдаагийн газар алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 90 айлын орон сууц барьж байна БЗД-ийн Цагдаагийн газар алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 90 айлын орон сууц барьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн Цагдаагийн газар алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 90 айлын орон сууц барьж байна

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, сахилгын зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо.Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, сахилгын зөвлөгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордны хурлын танхимд зохион байгууллаа.

Arslan.mn

Тус цагдаагийн газар нь 2023 онд Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллалаа. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах бие бүрэлдэхүүнд хандан баяр хүргэж цаашдын ажил үйлст нь амжилт хүсэв. 

Arslan.mn

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Жаргалсайхан хэлсэн үгэндээ "БЗД-ийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 2023 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, алба хаагчдын сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилд ЦЕГ, НЦУГ-аас ирсэн харьяа нэгжийн зүгээс дүн шинжилгээ, судалгааны байгууллагын үйл ажиллагаанд их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Дүн шинжилгээ, судалгааны багийг газар, хэлтсийн дарга нар өөрсдөө ахалж ажиллах журмын өөрчлөлт орсон. Ингэснээр хариуцсан нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Оны эхний хагас жилд дүүргийн хэмжээнд нийт 3571 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99 нэгжээр буюу 2,7 хувь буурсан. Харин хэргийн илрүүлэлт 52,3 хувь буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Баянзүрх дүүрэгт хамгийн их гэмт хэрэг үйлдэгддэг дөрвөн хороонд "Аюулгүй ногоон бүс"-ийг байгуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 90 айлын орон сууцыг барьж байна. Энэ орон сууцанд 36 алба хаагч хамрагдахаар болсон. 2024 онд барилгын ажил дуусна. Мөн хоёр алба хаагчид гэр олгосон бол 43 хороодын алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерыг суурилуулаад байна." хэмээлээ. 

ВИДЕО: 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648554
1 эможи

keyboard_arrow_up