Т.Сүхболд: БЗС-тай холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна Т.Сүхболд: БЗС-тай холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Сүхболд: БЗС-тай холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Боловсролын Зээлийн Сангийн/БЗС/ үйл ажиллагаанд хийж буй шалгалтын явцын талаар Эрүүгийн Цагдаагийн Албанаас/ЭЦА/ өнөөдөр мэдээлэл өгөв.

ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд "ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг БЗС-д шалгалт хийж байна. Тус сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, мэдээлэлд ойр этгээдүүд тэтгэлэг авч эргэн төлөөгүй, тэтгэлгийн мөнгийг завшсан эсэх зэрэг  байдлаар шалгаж байгаа.

1997 оноос хойш гадаад улсад суралцахад дэмжлэг үзүүлэх зээл, тэтгэлэг олгох шийдвэр гаргасан Боловсролын сайд нарын тушаалын асуудлыг мөн шалгаж байгаа.

Суралцагч бүрийн хувийн хэрэгт үзлэг хийж, тэтгэлэг, зээлийн төлбөрийг шилжүүлсэн байдал зэрэгт санхүүгийн шинжилгээг хийн эхний ээлжид 3,000 гаруй суралцагчаас гэрчийн мэдүүлэг авч байна.

БЗС-тай холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа. 

БЗС-гаас зээл авсан хүн бүрийг гэм буруутай, хууль бусаар авсан гэж шалгаагүйг хэлье. Хамгийн гол нь журмын дагуу зээл авсан эсэхийг л шалгаж, тогтоох юм.

16 жилийн хугацааг хамарсан, БЗС-гаас зээл авч, гадаадад суралцсан олон суралцагчийн хувийн хэргийг үзэх шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад заримынх нь архивын баримт байхгүй, хадгалалтын шаардлага хангаагүй, төлбөрийг дутуу шилжүүлсэн зэрэг хүндрэлүүд учирч байна. 

Олон суралцагчаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай учир амралтын өдөр мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байгааг зөвөөр ойлгож, бидний ажилд хүндэтгэлтэй хандахыг хүсье. Ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл гэрчийн мэдүүлэг авч байгаа. 

Урьдчилсан байдлаар шалгалтын явцад суралцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, дүгнүүлээгүй, төрийн байгууллагад таван жил ажилласан тухай мэдээлэл байхгүй, суралцах жилийг гэрээнд тэмдэглээгүй, хэлний бэлтгэлд суралцсанаас цааш суралцсан эсэх нь тодорхойгүй, Монгол Улсад буцаж ирээгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа хийгдээгүй, TOEFL, IELTS-ийн оноогүй, баримт бичгийн бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил байна.

Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648557
0 эможи

keyboard_arrow_up