Баянзүрх дүүрэг хог ачилтын үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүллээ Баянзүрх дүүрэг хог ачилтын үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэг хог ачилтын үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүллээ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын “Төр, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тухай” 340-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүрэг Нийтлэг үйлчилгээний 4 газрыг татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлжээ. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ нь хог ачилтын 58 машинаар, 103 мянга орчим тн хогийг ачиж, тээвэрлэдэг. Машины 48 хувь нь буюу 28 нь актлагдах шаардлагатай ч үйл ажиллагаа явуулсаар иржээ. Харин иргэдийн зүгээс хог ачилттай холбоотой байнгын санал, хүсэлтээ илэрхийлдэг байна. Тиймээс төр энэ ажлыг хийх шаардлагагүй гэж үзэж, хувийн хэвшилд шилжүүлээд байгаа юм.

Баянзүрх дүүргийн хог ачилтын үйлчилгээг хувийн компани ажиллуулж эхэлснээр үйлчилгээний чанар сайжирч, хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн бий болох юм. Нөгөө талаас парк шинэчлэлтийн ажил эрчимжих учиртай талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр мэдээллээ.

Засгийн газраас төр заавал бүх ажил үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, чаддаг компани, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод зарим үйлчилгээг шилжүүлэх зарчмыг баримталж байна. Ингэснээр үйлчилгээний чанарт иргэд хяналт тавьж, нөгөө талаас төр бизнестэй өрсөлдөхгүй байх бодлого хангагдана. Засгийн газрын энэ бодлогыг яамд, агентлагууд хэрэгжүүлж эхэлсний жишээ БЗД-ээр үргэлжилж байна.

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648562
1 эможи

Зочин
2023-06-30 11:58
маш зөв. бусад дүүргүүд яаралтай шилжих хэрэгтэй. хот хогоо ангилах ажилыг шуурхайлах хэрэгтэй байна. тэгээд хог боловсруулах үйлдвэрийг хувийн хэвшилээ дэмжээд босгож ирмээр байна
Ха
2023-06-30 04:39
Ямар мундаг ордон бэ, хэн хааных юм бол, бөөн зардал гаргадаг бхдаа, түмний төлөө ажиллах улс түмэн дотроо бхгүй ордонд бөөн хамгаалалт дунд юу хийж суудаг юм бол, ганц дүүрэг л ийм бхаар яаж улс хөгжих вэ
keyboard_arrow_up