Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол БАТЛАГДЛАА Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол БАТЛАГДЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол БАТЛАГДЛАА

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр булчирхайн халдвар гэдэг нь батлагджээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж.

Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлэхээр Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэжээ. 

Тэгвэл өнгөрсөн шөнө шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
648564
6 эможи

keyboard_arrow_up